images

ДЭЛХИЙН БАНК ВЬЕТНАМЫН ДНБ-ИЙ ӨСӨЛТИЙН ТААМАГЛАЛЫГ 5.3% ХҮРТЭЛ БУУРУУЛАВ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-04-06

192

Дэлхийн Банк Вьетнамын ДНБ-ий өсөлтийг 6.5 %-тай байна гэсэн таамаглалыг 2021 оны 10 дугаар сард гаргасан ч 2022 оны 4 дүгээр сарын 05-нд ДНБ-ий өсөлтийг 5.3% байна гэж мэдээлэв. ДБ-ны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Аадитя Маттоо, Вьетнам нь ДНБ-ний өсөлтийн таамаглалыг эрч бууруулсан эдийн засгийн нэг бөгөөд өсөлт нь ердөө 4%-тай ч байх боломжтой юм гэв. Таамаглалд Ковид-19-ийн Омикрон хувилбараас үүдэлтэй хүндрэл, газрын тос, төмөр, ган зэрэг түүхий эдийн импортын өндөр үнэ нөлөөлсөн байна. Дэлхийн Банкнаас Зүүн Азийн бүс нутгийн улс орнуудаас гадаад өр ихтэй Лаос, Монгол, эдийн засгийн өсөлт өндөртэй Вьетнам, Малайз орнуудын эдийн засаг, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, түүхий эдийн үнэ ханш тогтворгүй байгаа өнөө үед илүү их эмзэг, эрсдэл өндөр байх магадлалтайг тэмдэглэж байна.