ВЬЕТНАМЫН ЭДИЙН ЗАСАГ 5.03 ХУВИАР ӨСӨВ
Вьетнамын эдийн засаг энэ оны эхний улиралд 5.03 хувиар өссөн талаар Статистикийн ерөнхий газар Мягмар гарагт мэдэгдэв. Энэ нь 2021 оны 1-р улирлын өсөлтөөс 4.72 хувь, 2020 оны 1-р улирлын өсөлтөөс 3.66 хувиар илүү байгаа хэдий ч 2019 оны 6.85 хувийн өсөлтөөс доогуур хэвээр байна. Аж үйлдвэрийн салбар, тэр дундаа боловсруулах үйлдвэр эрчимтэй сэргэж, ХАА, ойн аж ахуй, загас агнуурын салбар 2.45 хувь, аж үйлдвэр, барилгын салбар 6.38 хувь, үйлчилгээний салбар 4.58 хувь өсч, эдийн засгийн нийт өсөлтөд тус бүр 5.76 хувь, 51.08 хувь, 43.16 хувиар тус тус нөлөөлсөн байна. Түүнчлэн хэрэглээний үнийн индекс 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 1.92 хувиар, инфляци 0.81 хувиар өссөн байна. СЕГ-ын ерөнхий захирал Нгуен Тхань Хыөнг “Орос, Украины мөргөлдөөний улмаас дэлхийн хэмжээнд бараа, түүхий эдийн үнэ огцом өссөөр байгаа нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, ялангуяа шатахууны үнэ үйлдвэрлэлийн зардалд ихээхэн дарамт учруулж байна. Иймд Үндэсний Ассамблей-аас тогтоосон ХҮИ-ийн өсөлтийг 4 хувьд барихын тулд илүү болгоомжтой, уян хатан байх ёстой" гэж онцлон хэлэв. Вьетнам Улс ийнхүү Ази тивд Энэтхэгийн дараа (7,5%) өндөр өсөлт үзүүлсэн хоёр дахь улс орон болов.