ОВИД-19-ИЙН ПСР ШИНЖИЛГЭЭ ШААРДАХГҮЙ
Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийн дагуу гадаад улсаас Монгол Улсад ирэх хүмүүст холбогдох зохицуулалт:
- Монгол Улсад ирэх нийт зорчигчдоос коронавируст халдвар /Ковид-19/-ийн ПСР шинжилгээ /Антиген болон түргэвчилсэн шинжилгээ/ шаардахгүй.
- Зорчигчдоос коронавируст халдвар /Ковид-19/-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байхыг шаардахгүй.
- Зорчигчид хилийн шалган нэвтрүүлэх цэгт Эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв бөглөнө.
- Монгол Улсад ирсний дараа коронавируст халдвар /Ковид-19/-ийн нэмэлт шинжилгээ авахгүй.
- Тусгаарлалт болон гэрийн ажиглалтад хамрагдах шаардлагагүй.
Дээрх зохицуулалт нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 00:00 цагаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.