images

Вьетнам иргэдийг эх оронд нь авчрав

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-03-10

146

Украинаас нүүлгэн шилжүүлсэн 300 Вьетнам иргэнийг эх оронд нь авчрах 2 дахь нислэг энэ сарын 10-ны өдөр Польшийн Варшав хотоос хөөрч Ханой хотод газардав. Зорчигчдын тал хувь нь бага насны хүүхдүүд, тэр дундаа 2 хүртэлх насны 18 хүүхэд, 60-аас дээш насны 48 хүн, эмэгтэйчүүд, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс байсан байна. Вьетнамын Засгийн газраас иргэдээ эх оронд нь буцаах 2 нислэгийг амжилттай зохион байгуулж, бүрэн санхүүжүүлсэн байна. Засгийн газар болон Гадаад хэргийн яамны хүсэлтийн дагуу Украинаас дүрвэсэн Вьетнам иргэдийг эх оронд нь авчрах зорилгоор дахин нислэг үйлдэхэд бэлэн байна гэж Bamboo Airways компанийн удирдлага мэдэгдэв. Тус компани Прага, Бухарест, Варшав, Будапешт, Братислав, Москва, Минск гэсэн агаарын тээврийн 7 чиглэлийн нислэгийн төлөвлөгөөг бэлтгээд байна.

Одоогоор Румынд 400 орчим, Польшд 700 Вьетнам иргэн эх орондоо буцахаар бүртгүүлж, дараагийн нислэгийг хүлээж байгаа аж. Энэ сарын 9-ний өдрийн мэдээллээр Украинаас дүрвэсэн 4000 шахам Вьетнам иргэн бүртгүүлснээс 2400 гаруй нь Польш, 830 нь Румын, 560 нь Унгар, 100 гаруй нь Словакт очоод байна.