Зорчигчдоос Ковид-19-ийн вакцины гэрчилгээ, эдгэрснийг нотлох баримт шаардахгүй
Вьетнам Улс 2022 оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн хилээ нээж, гадаадын жуулчдыг чөлөөтэй нэвтрүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагааг бүрэн нээхтэй холбогдуулан тус улсад ирэх хүмүүсээс Ковид-19-ийн вакцины гэрчилгээ эсхүл эдгэрснийг нотлох баримт шаардахгүй байх саналыг Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн байна. Вьетнамд хүрэлцэн ирэгч зорчигч нь 72 цагийн дотор хийсэн ПГУ шинжилгээний сөрөг хариутай, эсхүл 24 цагийн дотор хийлгэсэн түргэн шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай бөгөөд 2 хүртэлх насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй. Хэрэв зорчигч нь нэвтрэх үедээ Ковид-19-ийн ямар нэгэн шинжилгээний хариугүй бол нэвтэрснээс хойш 24 цагийн дотор ПГУ эсхүл түргэн шинжилгээ өгөх шаардлагатай.
Вакцины гэрчилгээ, эдгэрснийг нотлох баримт шаардахгүй ч Вьетнамд мөрдөгдөж буй маск зүүх, гараа халдваргүйжүүлэх, аюулгүйн зай барих, олон хүнтэй цугларалт хийхгүй байх, PC-COVID аппликешныг ашиглах зэрэг Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг дагаж мөрдөх шаардлагатай хэвээр байна.