images

Украин дахь Вьетнам иргэдийг эх оронд нь авчрах анхны нислэгийг үйлдэв

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-03-08

121

Украин дахь 287 Вьетнам иргэдийг эх оронд нь авчрах анхны нислэгийг амжилттай үйлдэв. Вьетнамын Засгийн газраас зохион байгуулж, үндэсний агаарын тээврийн "Вьетнам Эйрлайнс" компани үнэ төлбөргүй гүйцэтгэсэн тус нислэг Румын Улсын Анри Коандэ олон улсын нисэх онгоцны буудлаас 3-р сарын 7-нд хөөрч энэ сарын 8-нд Ханой хотод газардав. Нислэгээр 12 хүртэлх насны 71 хүүхэд, түүний дотор хоёр хүртэлх насны 14 хүүхэд эх орондоо ирсэн байна. Лавлагаа: Украинд нийт 7000 орчим Вьетнам иргэд байгаа бөгөөд өнгөрсөн Пүрэв гараг (3-р сарын 03)-ийн байдлаар 3000 гаруй иргэд Киев, Одесса зэрэг хотоос явж, Харьков дахь иргэдийг хөрш орнууд руу авто замаар нүүлгэн шилжүүлснээс, Молдав руу 400 орчим, Польшруу 140, Рум руу 70, Словак руу 33, Унгар руу 30 иргэд явсан байна.