images

Вьетнам mRNA вакцин үйлдвэрлэх технологийн эрх авав

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-02-26

119

ДЭМБ энэ сарын 23-нд Женев хотноо Вьетнам, Бангладеш, Индонез, Пакистан, Серби зэрэг улсуудад mRNA вакцин үйлдвэрлэх технологийг шилжүүлж байгаагаа мэдэгдэв. Вьетнамын ЭМ-ийн сайд Нгуен Тхан Лонг уг арга хэмжээнд цахимаар оролцож, ДЭМБ-аас mRNA вакцин үйлдвэрлэх технологи дамжуулах анхны төвийг Өмнөд Африкийн Кейптаун хотод байгуулсанд баяр хүргээд, Вьетнам Улс уг технологийг хүлээн авч буйдаа талархал илэрхийлэв. Тэрээр “энэ нь Вьетнамыг бүс нутагтаа вакцин үйлдвэрлэлийн төв болгох чадварыг ДЭМБ өндрөөр үнэлж байгааг харуулж байна. Хэдий Вьетнам хөгжиж буй орон ч сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд вакциныг хөгжүүлэх талаар арвин туршлагатай болсон төдийгүй вакцины чанарын удирдлагын үндэсний системийг Вьетнамын Үндэсний нийгэмлэг (NRA) мөн ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн. Энэхүү санаачилгад оролцсоноор Вьетнам Улс mRNA вакцины технологийг дотоодын хэрэгцээнд зориулан үйлдвэрлээд зогсохгүй бүс нутгийн болон дэлхийн бусад улс орнуудад нийлүүлж, вакцины хүртээмжийн тэгш бус байдлыг арилгахад өөрийн хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна” гэв.