Вьетнамд Ковид-19-ийн тохиолдол 3 саяыг давав
Вьетнамын ЭМЯ-аас мэдээлснээр 2-р сарын 23-24-ний хооронд Ковид-19-ийн 69,128 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд бүртгэгдсэн Ковид-19-ийн тохиолдол 3,041,506 болов. Ханой хотод хамгийн их тохиолдол бүртгэгдэж байгаа хэвээр бөгөөд энэ сарын 24-нд нийт 8,864 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар нийт тохиолдол 3,041,506, үүнээс эдгэрсэн 2,339,784, эмчлүүлж буй 19,062, нас барсан 39,884 байна. Нийт 192.67 сая гаруй тун вакцин тарьснаас 18-аас дээш насны 67.17 сая хүн, 12-17 насны 8.13 сая хүүхэд хоёр дахь тунг хийлгэж, 37.9 сая хүн гурав дахь тунг хийлгээд байна