Вьетнам 24 орныг аялал жуулчлалын визнээс хөнгөвчлөх гэж байна.
Ковид-19 цар тахлын өмнө Вьетнам нь АСЕАН-ы гишүүн орнуудыг оролцуулан нийт 24 улс орны иргэдэд визний хөнгөлөлт үзүүлж байснаа 2020 онд тахал гарсны дараа визгүй нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн. “Шинэ-хэвийн” нөхцөлд шилжиж, аялал жуулчлалын салбараа сэргээх үүднээс тус улс нь энэ оны 3 дугаар сарын 31-нээс эхлэн гадаадын жуулчдыг хүлээн авах шийдвэрийг саяхан гаргав. Улмаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас цар тахлын өмнө визний хөнгөлөлт үзүүлж байсан 24 улс оронд үзүүлж байсан бодлогоо үргэлжүүлэх саналыг Засгийн газарт тавиад байна.
Вьетнамын Засгийн газар нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас Ковид-19 вакцины паспорттай гадаадын жуулчдыг аялал жуулчлалын тусгай бүсүүдэд хүлээн авч эхэлсэн ба одоогийн байдлаар 9,000 орчим гадаадын иргэдийг уг хөтөлбөрийн хүрээнд авсан ба тэдний тал хувь нь гадаад улс оронд суурьшсан вьетнамчууд байсан байна.
Аялал жуулчлал хүчтэй хөгжсөн Тайланд зэрэг улс орнууд гадаадын жуулчдад хилээ нээсэн бөгөөд вьетнамын аялал жуулчлалын компаниуд хилээ нээхийг Засгийн газраас шаардах болсон нь дээрх арга хэмжээг авахад хүргэж байна