images

Вьетнам дэлхий шинэ үйлдвэрлэлийн төв болох зорилт дэвшүүлэв.

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-02-10

135

Олон улсын зах зээлд “Вьетнамд үйлдвэрлэв” гэсэн шошготой бараа бүтээгдэхүүн багагүй хувийг эзэлж байгаа бөгөөд Вьетнам нь дэлхийн шинэ үйлдвэрлэлийн төв болох төлөвтэй байна гэж ОХУ-ын Sputnik агентлаг мэдээлэв.

Вьетнам гадаадын шууд хөрөнгө оруулалт татах чиглэлээр 2021 онд сайн үр дүнд хүрч, хөрөнгө оруулагчдын олон зуун сая ам.доллар татсан, тэр дундаа Foxconn, Pegatron, Wistron, LEGO, Nike зэрэг олон томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг татсныг уг мэдээнд онцолжээ.

Вьетнамын Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр тус улс нь 2021 онд утас, дагалдах хэрэгслийн экспорт 57.54 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар өссөн байна. Вьетнам нь БНСУ-ын Samsung группын хөрөнгө оруулалтыг ихээхэн татсан нийтдээ 18 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Samsung-ийн гар утасны 50 гаруй хувь нь Вьетнамд үйлдвэрлэгдэж, дэлхийн 128 улс оронд экспортлогдож байгаа аж .

Мэргэжилтнүүд Вьетнамыг Nike-ийн хамгийн том үйлдвэрлэлийн төв болно гэж таамагладаг. 2021 онд Nike нь үйлдвэрлэлийнхээ 51 хувийг Вьетнамд үйлдвэрлэсэн, хөрөнгө оруулалтын таатай орчин, улс төрийн тогтвортой байдал, сайн дэд бүтэц нь хөрөнгө оруулагчдыг татах хөшүүрэг болж, цар тахлын үед ч хүчирхэг ажиллах хүчинтэй, ажиллах хүчний зардал бага зэрэг нь Вьетнамд ирэх захиалгын тоог нэмэгдүүлж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж аж.