images

Вьетнамын хөдөө аж ахуйн салбарт хувьсгал хэрэгтэй байна.

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-02-01

140

Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан VNEXPRESS мэдээллийн сайтад хөдөө аж ахуйн салбарын талаар ярилцлага өгсөн байна. Тэрээр “Вьетнам-Хятадын хил дээрхи ачааны машины дараалал нь зөвхөн сүүлийн үед бий болсон асуудал биш харин сүүлийн жилүүдэд уг асуудал нь хүндрэлтэй болж ирсэн. Салбарын яамнаас Засгийн газар, Ерөнхий сайдад халдвар хамгаалалт, ариутгал, хорио цээрийн асуудлуудыг тавьж, орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөн ажиллаж байна, Хятадын талтай хилийн боомтоо нээх, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар хэлцэл хийж байна. Вьетнам-Хятадын Ерөнхий сайд нар утсаар ярьж хэлэлцээ хийсэн ба удахгүй бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх асуудал ойрын хугацаанд нааштайгаар шийдэгдэнэ” гэв.

Түүнчлэн Вьетнамын ХААХХЯ-наас Хятадын талтай квот бүхий экспортод шилжих талаар ойрын хугацаанд хэлэлцэнэ. ХАА-н бүтээгдэхүүний экспортыг квотод суурилбал хилийн боомт руу биш, уг түүхий эдийн бүс нутагт бэлтгэлийг хийж, квотод бэлтгэх замаар экспорт өөрөө байнгын үйл явцтай болно. Ингэснээр мэдээлэл ил тод болж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа тогтмол явагдах нь боломж бүрдэнэ гэж ХААХХЯ нь үзэж байгаа аж.

Вьетнамаас Хятадад экспортолж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хамгийн их хувийг эзэлдэг ба, Европын холбоо нь мөн Вьетнамын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын томоохон зах зээлийн нэг бөгөөд нийт бараа эргэлтийн 13.7 хувийг эзлэж байна. ХААХХЯ-наас АНУ, Япон, Европын холбоо (EVFTA), Их Британи (UKVFTA)-тай байгуулсан худалдааны хэлэлцээрүүд дээр үндэслэн хөдөө аж ахуйн экспортын зах зээлийг төрөлжүүлэх төслийн төслийг боловсруулж байгаа аж.

Тэрээр ярилцлагандаа “Орон нутаг, талбай, тариачин болгонд хувьсгал хийх хэрэгтэй. ХААХХЯ нь Вьетнамд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгуулллага, зөвлөхүүдтэй хамтран зах зээл бүрээр экспортлох түүхий эдийн талбайг стандартчилах төсөл боловсруулсанг тэмдэглээд, салбар яам нь Аж үйлдвэр худалдаа, Гадаад харилцааны яам, гадаадын зөвлөхүүдтэй хамтран хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ зах зээлд экспортлодог аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн холбоог байгуулж, экспортын стратегийн талаар ярилцаж, хэлэлцэж байгаа”-г онцлов.