images

Элчин сайд Ж.Сэрээжав Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын сайд До Лам-тай уулзав

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-01-24

120

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжав энэ сарын 20-ны өдөр Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын сайд До Лам-тай албан уулзалт хийв.

Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын сайд, генерал До Лам өнгөрсөн хугацаанд хоёр улсын найрсаг, уламжлалт харилцаа бэхжиж, бүхий л салбарууд тэр дундаа нийгмийн аюулгүй байдлын салбарт хөгжиж байгааг онцлон тэмдэглэж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг талуудын ашиг сонирхол, боломж, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн улам өргөжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтаар талууд хоёр улсын салбарын яамд, тэдгээрийн харьяа байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, өмнө байгуулсан эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилт, бодит үр дүнг ахиулах, салбарын бүх түвшинд төлөөлөгчдийн солилцоог үргэлжлүүлэхээ, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцлоо.