ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ №04
Вьетнамд олон нийтийн дунд
анхны Omicron тохиолдол бүртгэгдлээ
Эх сурвалж: https://e.vnexpress.net/
Вьетнамын Хочиминь хотод өнгөрсөн Мягмар гарагт Омикроны 3 халдвар бүртгэгдсэн нь олон нийтийн дунд бүртгэгдсэн анхны тохиолдол болов. Эдгээр 3 өвчтөн нь 35-48 насны иргэд бөгөөд түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарч, улмаар ПГУ-ын шинжилгээ өгснөөр Омикрон хувилбарын BA.1 дэд удамшлын халдвар авсан болох нь батлагдсан байна. Тус улсад өмнө нь гарсан Омикроны 70 тохиолдол, түүний дотор Хочиминь хотод гарсан 30 тохиолдол нь бүгд хилээр нэвтрээд тусгаарлалтад байсан, гадаадаас ирсэн иргэд байсан.
Омикрон хувилбар дотооддоо бүртгэгдсэнтэй холбогдуулан Вьетнамын ЭМЯ-наас эмнэлгийн байгууллагуудын ажиллах дэглэмийг сайжруулах, ард иргэд коронавирусээс сэргийлэх арга хэмжээг илүү сайн авах сэрэмжлүүлэг гаргав.
Вьетнамд Омикроны хувилбар хурдан тархах эрсдэл өндөр байгаа бөгөөд 2022.01.18-ны өдөр 16,763 тохиолдол бүртгэгдэж (үүнээс Ханой 2935, Хай Фонг 1139, Дананг 943 тохиолдол) нийт 2,033,283 тохиолдол бүртгэгдсэнээс 1,756,154 эдгэрч, 35,975 нас барж, 247,464 эмчлэгдэж байна.
Вьетнамын нийт 96 сая хүн амын 72.6 сая орчим хүн хоёрдугаар тун, 18.8 сая хүн Кубын Абдала вакцины гурван тунтай хавсарсан тунг оруулаад гурав дахь тунг, 12-17 насны хүүхдүүдийн 6,1 сая гаруй нь буюу 68,5 хувь нь хоёрдугаар тунгаа хийлгээд байна.
Вьетнамд ажилгүйдэл 2022 онд нэмэгдэх төлөвтэй байна Эх сурвалж: https://e.vnexpress.net/
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) "Дэлхийн хөдөлмөр эрхлэлт ба нийгмийн төлөв байдал: 2022 оны чиг хандлага" тайланд энэ онд Вьетнам дахь ажилгүйчүүдийн тоо 1.3 саяд хүрсэн нь өнгөрсөн оноос 1.2 саяар илүү байна гэж дурджээ. 2022 оны ажилгүйдлийн төсөөлөл нь Ковид-19 дэгдсэн 2020 оныхтой адил байна. Ажилгүйдлийн тоогоор энэ жил Вьетнам Индонезийн (6.1 сая) дараа хоёрдугаарт, Филиппин гуравдугаарт (1.1 сая) орсон байна. Индонез, Филиппиний тоо 2021 оныхоос өөрчлөгдөөгүй байна. Вьетнамын ажилгүйдлийн түвшин 2021 оны 3-р улиралд 3.72 хувь болж өссөн нь 2020 оны эхэн үеэс тус улсад шинэ төрлийн коронавирус илэрсэн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт байсныг Статистикийн ерөнхий газраас мэдээлэв. Түүнчлэн 3-р улиралд 15 ба түүнээс дээш насны 49.2 сая ажил эрхчлэгч байсан нь 2-р улирлынхаас 1.9 саяар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 саяар буурсан байна.