images

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ №03

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-01-13

175

Нисэх онгоцны буудал дээр Ковид-19-ийн
түргэвчилсэн шинжилгээнд хамруулна

Эх сурвалж: https://en.vietnamplus.vn

Вьетнамын Иргэний нисэхийн ерөнхий газрын шийдвэрийн дагуу Коронавирусийн омикрон хувилбар дэгдсэн улс орноос Вьетнамд ирж буй зорчигчид олон улсын нисэх онгоцны буудал дээр Ковид-19-ийн түргэвчилсэн шинжилгээнд заавал хамрагдана. Шинжилгээний төлбөрийг тийз авахдаа төлөх, эсхүл шинжилгээ хийлгэхдээ шууд төлнө. Түргэвчилсэн шинжилгээний төлбөр нь Вьетнамын ЭМЯ-ны зарласан хураамжаас өндөр байх ёсгүй гэж ИНЕГ-аас мэдэгдэв. Манай улсаас Вьетнамд ирэх иргэдийн хувьд нисэх онгоцны буудал дээр шинжилгээ өгөх шаардлагатай болж байна.

Хятад Улс жимс, хүнсний бүтээгдэхүүн импортлох зорилгоор
      Вьетнамтай хиллэдэг 1 хилийн боомтыг нээв

Эх сурвалж: https://en.vietnamplus.vn/

Вьетнамын Үйлдвэр, худалдааны яам болон орон нутгын удирдлага хятадын талтай хамтран ажилласны үр дүнд Вьетнамаас шинэ жимс, хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнд импортлох зорилгоор Вьетнамын хойд хэсэгт орших Хэкоу олон улсын хилийн боомтыг хятадын тал энэ оны 1-р сарын 12-нд дахин нээв. 2021 оны 7-р сарын 18-ны өдрөөс эхлэн Вьетнамаас ачуулсан луу жимсний савлагаанаас коронавирус илэрсэн тул Вьетнамын жимсний импортыг Хекоу хилийн боомтоор хийхээ Хятад Улс зогсоогоод байсан. Вьетнам дахь Ху Нги хилийн боомт болон Пу Жай (Тан Тхань) хилээр Вьетнамын луугийн жимсийг импортлохыг зогсоосны дараа хийсэн энэхүү алхам нь Ланг Сон, Куанг Нинь дэх хоёр улсын хил дээрх түгжрэлийг бууруулах төлөвтэй байна. Оны сүүлчээр хил дээр 2000 гаруй хүнд даацын машины бөөгнөрөл үүсээд байсан бөгөөд жимс болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нь вьетнамын экспортыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бүтээгдэхүүний нэг нь юм.