images

Вьетнам 7 улстай олон улсын тогтмол нислэгийг сэргээв

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-01-12

156

Эхсурвалж: https://en.vietnamplus.vn

АНУ, Япон, Сингапур, Камбож, Тайланд, Тайвань (Хятад), БНСУ зэрэг
7 улстай олон улсын тогтмол нислэгийг сэргээх төлөвлөгөөг Вьетнамын саналыг дээрх улсууд хүлээн зөвшөөрсөн талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээлэв. Олон улсын нислэгийг 1 дүгээр сарын 1-нээс үйлдэж эхэлснээс хойшхи эхний долоо хоногт Вьетнам руу нийт 64 нислэг үйлдэж, 7847 зорчигч тээвэрлэсэн байна. АНУ (долоо хоногт 4 нислэг), Япон (3), БНСУ (2), Камбож (4), , Тайланд (2), Сингапур (2), Тайвань (1)-тай тогтмол нислэгээ нээсэн талаар агаарын тээврийн Vietnam Airlines компани мэдээлэв. Мөн тус компани сар шинийн баяраар эх орондоо буцаж ирэхийг хүсч буй Австрали дахь Вьетнам иргэдийг тээвэрлэх зорилгоор Австрали руу нислэгээ сэргээхээр төлөвлөж байгаа аж. Вьетнам, Лаосын хоорондын нислэгийг сэргээхээр тохирсон боловч зарим нэг техникийн чанартай асуудлыг ИНЕГ-ууд нь тохиролцож дуусч байна. Шууд нислэг сэргээснээр гадаадаас Омикрон хувилбар орж ирэх аюул нэмэгдэж байгаа ч Вьетнам Улс эдийн засгаа сэргээхийн тулд Тайландын адил хаалттай бус, нээлттэй бах бодлого баримталж байна.