images

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ №01

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-01-06

135

Казахстаны Ерөнхийлөгч эсэргүүцлийн жагсаалыг зогсоож чадахгүйд хүрч хуучин ЗХУ-ын орнуудаас тусламж хүсэв

Эх сурвалж:  https://www.reuters.com/markets/

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад өрнөөд буй эсэргүүцлийн жагсаалыг зогсооход тусламж хүссэний дараа Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян “Орос тэргүүтэй хуучин ЗХУ-ын улсууд аюулгүй байдлыг хангах энхийг сахиулагчдаа Казахстанд илгээнэ” гэж Пүрэв гарагт мэдэгдэв. Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал нь 30 жилийн хугацаанд Казахстаныг удирдсан Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевыг эсэргүүцсэн тэмцэл болон хувирч, 19 сая хүнтэй Казахстанд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд болоогүй хамгийн хүчтэй жагсаал хөдөлгөөн болж байна. Жагсаалд оролцогч залуу үеийн төлөөлөл хуучин ЗХУ-аас үүссэн орнууд шиг либералчлалыг хүсч шаардаж байгаа аж. Токаев олон нийтийн эсэргүүцлийг намжаахын тулд, Лхагва гарагт Н.Назарбаевыг Аюулгүйн Зөвлөлийн тэргүүнээс огцруулан, өөрийгөө Аюулгүйн Зөвлөлийн тэргүүнээр томилсныг мэдэгдэв. Мөн Аюулаас хамгаалах хорооны даргыг шинээр томилж, Н.Назарбаевын зээ хүүг тус хорооны 2-р албан тушаалаас чөлөөллөө. Казахстаны Засгийн газрыг огцруулсан зарлиг гаргасан байна. Гэвч нөхцөл байдал сайжирсангүй. Пүрэв гарагийн өглөө Токаев хоёр дахь удаагаа телевизээр үг хэлэхдээ Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикистан улсын нэгдэн орсон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-аас тусламж хүссэн байна. Казахстанд үүсээд буй нөхцөл байдлын талаар Вьетнам албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Вьетнамын хэвлэлээр ч энэ талаарх мэдээллийг гаргахгүй, нөхцөл байдлыг харзнасан байдалтай байна.